- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙН НӨӨЦИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ БАТЛАХ ТУХАЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ
ОЙН НӨӨЦИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ БАТЛАХ ТУХАЙ
1999 оны 2 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар 11 Улаанбаатар хот
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь заалт, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Аймаг, сум болон ойн нөөц эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг энэхүү аргачлалын дагуу өгөхөд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчны яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар Т.Энэбиш, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Ойн нөөцийн эдийн засгийн үнэлгээний аргачлалыг батлах, төлбөрийн мужийн хилийн заагийг тогтоох тухай" Байгаль орчны хяналтын улсын хорооны 1991 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
