- Нүүр
- Сайдын тушаал
- ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН ХЭРЭГСЛИЙН ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ НХХсайдын 2012 оны 07 сарын 05-ны А/86 дугаар тушаалаар хүчингүй
ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН ХЭРЭГСЛИЙН ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 162 дугаар тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 1.4 дэх заалт, "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 1 4-т заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлттэй үнээр олгох протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнийг хавсралтаар баталсугай.
2. "Нийгмийн халамжийн тухай", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай'', "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай" хуулийн дагуу тусламж, хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иртэн, ахмад настанд гадаад, дотоодод хийлгэсэн болон худалдан авсан протез, ортопедийн хэрэгслийн хөнгөлөлтийг үзүүлэхдээ энэхүү жишиг үнийг баримталж ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /Д.Баярсайхан/ аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
3.Тушаалын биелэлтэнд хяналт тавьж, дүнг жил бүрийн IҮ улиралд Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газар /Ц. Амартөгс/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /Д.Баярсайхан/-т тус тус даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
