- Нүүр
- Сайдын тушаал
- СҮРЬЕЭГЭЭС СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, БАТЛАН ХАМГААЛАХ, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
СҮРЬЕЭГЭЭС СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
2002 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 307/276/312
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 129 дугаар тогтоолоор батлагдсан "Халдварт Өвчинтэй Тэмцэх Үндэсний Хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1.3эвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт алба хааж байгаа хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг сүрьеэгийн үзлэг шинжилгээ, эмчилгээнд хамруулах журмыг нэгдүгээр, сэжигтэн, яллагдагч, ялтнуудыг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, эмчилгээнд хамруулах журмыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай
2.3эвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт алба хааж байхдаа сүрьеэгээр өвчлөх болон өвчний шинж тэмдэг илэрсэн цэргийн албан хаагчдыг хугацаа алдалгүй мэргэжлийн эмнэлгийн байгууллагын хяналтанд шилжүүлэх арга хэмжээ авч байхыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /хошууч генерал Ц.Тогоо/, Хил хамгаалалтын ерөнхий газар /хошууч генерал П.Сүндэв/, Цагдаагийн ерөнхий газар / хошууч генерал Д.Сандаг-Очир нарт тус тус үүрэг болгосугай .
З.Уг тушаалыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, шаардагдах эмээр хангаж байхыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /Д.Бат-Очир/-т даалгасугай.
4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /хурандаа Д.Бадам/, Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Одсүрэн / нарт тус тус даалгасугай.
Текст томруулах
A
A
A
