- Нүүр
- Сайдын тушаал
- СААРАЛ ЧОНО АГНАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 107-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
СААРАЛ ЧОНО АГНАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 107-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 290
"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, " Амьтны аймгийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Дорнодын тал хээрийн бүсэд саарал чоно ховордож байгаатай холбогдуулан экологийн тэнцвэрт байдлыг хадгалах,саарал чонын популяцыг хамгаалах, тэдгээрийн тоо толгойн судалгаа явуулах зорилгоор энэхүү тушаалын Сүхбаатар,Дорнод,Хэнтий аймгийн хавсралтад заагдсан сумдын нутаг,дэвсгэрээс саарал чоно агнахыг 2008 оныг дуустал хугацаагаар хориглосугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Тогтвортой хөгжил,стратеги төлөвлөлтийн газар / А.Энхбат/-т болон аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны дарга нарт даалгасугай.
САЙД И.ЭРДЭНЭБААТАР
Улсын бүртгэлийн 2007оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2754 дугаарт бүртгэгдсэн.
Текст томруулах
A
A
A
