A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СИБИРЬ ХУШ МОДНЫ САМАР ТҮҮЖ БЭЛТГЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ Дагаж мөрдөх хугацаа дууссан тул хүчингүй болгов. /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

СИБИРЬ ХУШ МОДНЫ САМАР ТҮҮЖ БЭЛТГЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Дагаж мөрдөх хугацаа дууссан тул хүчингүй болгов.

2007 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 254

Сибирь хуш модны самрыг түүж бэлтгэх үйл ажиллагаанд тавих хяналт сул, иргэд самар түүхдээ хуш модыг хөрөөдөх, хугалж гэмтээх зэргээр ойн нөөцөд хохирол учруулж байгаагийн дээр хуурайшилт ихтэй одоогийн нөхцөлд ойд гал алдаж,түймэр дахин гарахаас урьдчилан сэргийлэх, ойн зарим зэрлэг амьтдын амьдрах орчин, идэш, тэжээлийн нөөцийг хамгаалах зорилгоор "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дүгээр заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол орны ховор ургамал Сибирь хуш модны самрыг ахуйн хэрэглээний зориулалтаар түүж бэлтгэхийг 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар хориглосугай.

2. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарт хариуцуулан байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл ба ард иргэдтэй хамтран ажиллах арга хэмжээ авахыг Сибирь хуш модны тархац, нөөц бүхий Архангай, Булган, Төв, Хэнтий, Завхан, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгуудын болон нийслэлийн Засаг даргад даалгасугай.

3. Сибирь хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон тухай шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Д.Дагвадорж/-т тус тус үүрэг болгосугай.