A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ /ЭМС-ын 2014-05-30-ны өдрийн 180 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2014-05-30-ны өдрийн 180 дугаар тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 07 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 210

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай Монгол Улсын хууль, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн анхны тусламжаар сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээ үзүүлэх журмыг 1 дүгээр, Нийгэм, хамт олонд тулгуурласан өдрийн эмчилгээ, үйлчилгээний журмыг 2 дугаар, Эмчлэгдээд гарсан сэтгэцийн өвчтэй хүмүүст үзүүлэх сэтгэц-нийгмийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээний журмыг 3 дугаар, Сэтгэцийн өвчтэй хүний эмчилгээ, үйлчилгээнд хяналт тавих журмыг 4 дүгээр, Албадан хэвтүүлж эмчлэх шаардлагатай сэтгэцийн өвчний жагсаалтыг 5 дугаар, Магадлан тогтоох комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг 6 дугаар, Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй өвчтөнд хэрэглэх тусгаарлах болон номхотгох аргын жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журмыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эдгээр журам, заавруудыг 2000 оны 7 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сэтгэцийн эмгэг, мансуурал судлалын төв /Л.Эрдэнэбаяр/-д үүрэг болгосугай.

4. Тушаалын хэрэгжилтийг зохицуулж хяналт тавьж ажиллахыг Салбарын бодлого, зохицуулалтын газар /Ш.Энхбат/, Мэдээлэл, мониторингын газар /П.Алтанхуяг/-т тус тус даалгасугай.