A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ АРХИ, СОГТУУРАХ УНДАА ХУДАЛДДАГГҮЙ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГГҮЙ, ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ӨДӨРТЭЙ БОЛОХ ТУХАЙ /ЗД-ын 2010 оны 461 дүгээр захирамжаар хүчингүй болсон/

2004 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дархан

Дугаар 35

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дүгээр заалт *Үндэсний хөтөлбөр батлах тухай* Монгол Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сар бүрийн 17-ны өдрийг *Архи согтууруулах ундаа худалддаггүй, түүгээр үйлчилдэггүй, хэрэглэдэггүй* өдөр болгон хэвшүүлсүгэй.

2.Оюутан, сурагчдын төгсөлтийн болон хонхны баяр, багш нарын өдөрлөг, сургуулийн ой зэрэг тэмдэглэлт үйл явдлыг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлж байхыг бүх шатны боловсролын байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг Хууль зүйн хэлтэс /Ч.Болдбаатар/, Боловсрол соёлын газар /Д.Амгалан/, Цагдаагийн газар /Ц.Даваадорж/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Банзрагч/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.ХАЯНХЯРВАА