A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ - /СС-ын 2008 оны 138-р тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ - /СС-ын 2008 оны 138-р тушаалаар хүчингүй/

1997 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 251/302

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 179 дугаар тогтоолын 3, 5 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Их, дээд сургууль, коллежид дипломын болон бакалаврын боловсрол эзэмшигчдэд тодорхой нөхцөлөөр сургалтын төлбөрийн зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, үнэ төлбөргүй сургах ажиллагаа эрхэлсэн Сургалтын төрийн санг Гэгээрлийн яамны харъяанд ажиллуулсугай.

2. Сургалтын төрийн сангийн ажиллах журмыг хавсралтын ёсоор баталсугай.

3. Сургалтын төрийн сангийн захиргааны орон тоог дөрвөн нэгжээр тогтоож, ажилтнуудын албан тушаалын цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээнд хамааруулж, зохих нэмэгдэл, нөхвөрийг тогтоосон журмаар олгож байсугай.

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /C. Алтангэрэл/, Төсвийн бодлогын газар /Л.Дашдорж/-т даалгах нь: