A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

НХХсайдын 2012 оны 4 сарын 10-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон

СУРГАЛТЫН ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 87

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх мэргэжлийн болон давтан сургалтын нэг суралцагчид ногдох зардлын дээд хэмжээг мэргэжлийн ялгавартайгаар тогтоож хавсралтаар баталсугай.

2. Инфляци, үнийн өсөлттэй уялдуулан сургалтын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан сургалтын нэр төрөлд өөрчлөлт оруулах саналаа боловсруулан шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөрийн бодлого, зохицуулалтын газар /Т.Энхтуяа/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /Д.Баярсайхан/-т даалгасугай.

4. Тушаалыг 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.