A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ /ХЗДХС-ын 2011 оны 61-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ /ХЗДХС-ын 2011 оны 61-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 67

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Mонгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг уралдааны хэлбэрээр явуулсугай.

2.Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журмыг нэгдүгээр, Сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах орон тооны бус комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар, Тусгай зөвшөөрлийн загварыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3.Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг 2007 оны 7 дугаар сард багтаан зохих журмын дагуу сонгон шалгаруулахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д даалгасугай.

САЙД Д.ОДБАЯР