- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, НОРМ БА ДҮРЭМ, БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, НОРМ БА ДҮРЭМ, БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 5.1.5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлага"-ыг нэгдүгээр хавсралтаар, шүүлт хийж, нэмэлт оруулсан "Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм" БНбД 81-20-08-ыг хоёрдугаар хавсралтаар, "Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын төсвийн жишиг норм" БНбД 81-26-08-ыг гуравдугаар хавсралтаар тус тус батлан мөрдүүлсүгэй.
2."Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлага", Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн нормын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Авто замын газар /Б.Энхтөр/-т даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын "Техникийн шаардлага, норм дүрэм, батлах тухай" 2008 оны 137 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
САЙД Х.БАТТУЛГА
Улсын бүртгэлд 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3310 дүгээрт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A