- Нүүр
- Сайдын тушаал
- ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2003 оны 38/66-д/

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
НХХС, ЭМС-ын 2009 оны 299/125-р тушаалаар хүчингүй болсон
2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 144/255
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулийг хэрэгжүүлэх, Эмнэлгийн хуудас олгох зааврыг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:
1. Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн хуудас олгох заавар"-ын 3.8.1-д "зайлсхийсэн" гэсэн үгний дараа нь тогтоогдсон тохиолдолд" гэж нэмсүгэй.
2. "Эмнэлгийн хуудас олгох заавар"-ын 2.4 дэх заалтын ". . .Заавал даатгуулагч жирэмсэн ба амаржсан эхэд эмнэлгийн хуудсыг 60 хоног, сайн дурын даатгуулагч эхэд 45 хоногийн хугацаагаар тус тус 2 удаа бичнэ." гэсэн хэсгийг "Заавал болон сайн дураар даатгуулагч жирэмсэн ба амаржсан эхэд эмнэлгийн хуудсыг 60 хоногийн хугацаагаар 2 удаа бичнэ." гэж өөрчлөн найруулсугай.
3."Эмнэлгийн хуудас олгох заавар"-ын 2.6-д заасан "10 хоногийн" гэснийг "14 хоногийн" гэж өөрчилсүгэй.
3. "Эмнэлгийн хуудас олгох заавар"-ын 3.8.1-ийн "согтууруулах, мансууруулах зүйл хэрэглэсэний улмаас өвчилсөн, осолд орсон" гэсэн хэсгийг болон 3.8.4 дэх заалтыг тус тус хассугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, эмнэлгийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
