A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Барааны үнийн санал авах жишиг баримт бичиг/ /СС-ын 2013 оны 125-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2013 оны 125-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Барааны үнийн санал авах жишиг баримт бичиг/

2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 268

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 19.1 дэх хэсэг, 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Барааны үнийн санал авах жишиг баримт бичиг"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Ажлын үнийн санал авах жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд харьцуулалтын болон шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх үед үнийн санал авах баримт бичиг боловсруулж ажиллахыг Захиалагч нарт даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Тендерийн жишиг бичиг баримт батлах тухай" Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 74 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.