- Нүүр
- Сайдын тушаал
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ЗЭВСЭГ, ТЕХНИК, ЭД ХӨРӨНГИЙГ ШАЛГАХ, ХУРААН АВАХ ТУХАЙ /БХС, ЦЕГ-ын даргын 2011 оны 400/682 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ЗЭВСЭГ, ТЕХНИК, ЭД ХӨРӨНГИЙГ ШАЛГАХ, ХУРААН АВАХ ТУХАЙ /БХС, ЦЕГ-ын даргын 2011 оны 400/682 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 249/134
Монгол улсын зэвсэгт хүчний сургалт, байлдааны ажиллагаанд болон тусгай зориулалтаар гадаадад захиалж бэлтгэсэн зэвсэг, техник, эд хөрөнгийг ашиглах, үрэгдүүлэх явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгохын тулд ТУШААХ нь:
1.Зэвсэгт хүчний сургалт, байлдааны ажиллагааны зориулалттай болон цагдаагийн байгууллагын ажиллагаанд хэрэглэгдэх бүх төрлийн зэвсэг, галт хэрэгсэл, хуягт машин, тоног төхөөрөмж, табель, багаж түүний иж бүрдэлд хамаарах зүйлүүд өргөн хэрэгцээнд худалдаалагдаагүй цэргийн тусгай зориулалтын эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр улсын хилээр гаргах, хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид худалдахыг хориглож, зөрчсөн тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтан нар протокол үйлдэж уг эд хөрөнгийг хураан авч байсугай.
2. Зэвсэгт хүчний анги, байгууллагаас дээрх эд хөрөнгийг журам зөрчиж гаргасан нь цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар илэрвэл гэм буруутай этгээдийг шалган тогтоож холбогдох байгууллагад нь мэдэгдэж зохих арга хэмжээ авахуулж байсугай.
3. Цагдаагийн байгууллага хураагдсан эд хөрөнгийг журмын дагуу бүртгэж зэвсэгт хүчний хангалтын зохих бааз, хэлтэс, албадад нь эргүүлэн өгч, үнийг улс, орон нутгийн төсвийн орлго болгож байсугай.
4. Энэ тушаалыг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөж хэрэгжүүлсүгэй.
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ш.ЖАДАМБАА ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ПҮРЭВ
Текст томруулах
A
A
A
