A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2004 оны 5 дугаар сарын 3-ны өдөр                                                                         Дугаар 77                                  Улаанбаатар хот



 

ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДОР БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ,

ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Даатгуулагч иргэдээс удаа дараа ируүлж буй өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, Улсын мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн нөхцөлийн шинжилгээ, судалгааны төвийн хэмжилт, судалгааны дүн, Засгийн газрын 1995 оны 59 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт»-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү жагсаалтыг баримтлан тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоож байхыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрсүгэй.

3.Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил мэргэжлийн нэрийг уг жагсаалттай нийцүүлэн нийгмийн даатгалын дэвтэрт тодорхой бичиж байхыг аж ахуйн нэгж, байгууллагад даалгасугай.

4.Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил мэргэжлийн нэр ажил олгогчийн буруугаас энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаар гарч буй гомдол маргааныг Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шиийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл-өөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудад үүрэг болгосугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/264 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

                                                         САЙД                                                                 Ши.БАТБАЯР


/ХНХС-ын 2019 оны А/296, 2020 оны А/129 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/