A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг Сангийн сайдын 2008 оны 362 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг Сангийн сайдын 2008 оны 362 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 342

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 19.1 дэх хэсэг, 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Бараа нийлүүлэх, суурилуулах тендерийн жишиг баримт бичиг"-ийг хавсралтаар баталсугай.

Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд бараа нийлүүлэх, суурилуулах тохиолдолд энэхүү баримт бичгийг мөрдөж ажиллахыг Захиалагч нарт даалгасугай.

Гурав. Захиалагч байгууллагуудыг энэхүү баримт бичгийг ашиглахад шаардлагатай мэргэжил, арга зүйгээр хангах болон тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар /Х.Ганцогт/-т үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН