- Нүүр
- Сайдын тушаал
- ТОГТООЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Газар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай МУЗ

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ТОГТООЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Газар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай МУЗГ-ын 1998 оны 100-р тогтоолын 4-р заалт/
1998 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 98/295
"Газар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 100 дугаар тогтоолын 4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Газар эзэмших гэрчилгээ"-ний нэг бүрийн үнийг төрийн өмчийн төсөвт байгууллагын болон иргэдийн хувийн гэр, орон сууц, хашаа түүнчлэн гэр бүлийнх нь амины хэрэгцээний хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих зориулалтаар эзэмших газарт 2000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний зориулалтаар шинээр эзэмших газарт 10000 төгрөг, тэдгээрийн гэрчилгээг шинэчлэн солих бол 2000 төгрөг тус тус байхаар баталсугай.
2. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Газар эзэмших гэрчилгээний үнийг Монголбанк дахь улсын төвлөрсөн төсвийн 3401000 тоот дансанд оруулсны дараа олгож байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалтын албаны дарга Л.Нямд тус тус үүрэг болгосугай.
3. Төвлөрсөн хөрөнгөөр шинээр хэвлэх гэрчилгээний санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, орон нутгийг газар эзэмших гэрчилгээгээр хангаж байхыг Газар зохион байгуулалтын албаны дарга Л.Нямд даалгасугай.
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД САНГИЙН САЙД
1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1319 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
