A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2016-06-22-ны 116 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2016-06-22-ны 116 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЛЫН ТУШААЛ

ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ.

1999 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Дэд бүтцийн хөгжлийн сайдын зөвлөлийн 1999 оны анхдугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга, архитектурын нэгдэлд боловсруулсан "Барилгын доторх усан хангамж ба ариутгах татуурга"-ын норм ба дүрэм БНбД 40-01-99-ийг баталж барилгын зураг төсөл зохиох ажилд 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1987 оны 107 тоот тогтоолоор батлагдсан "Внутренный водоснабжение и канализация" СНиП2.04.01-85; Барилгын яамны 1990 оны 204 тоот тушаалаар батлагдсан "Внутренный водоснабжение и канализация " СНиП 2.04.01-85/М нэмэлт өөрчлөлт; 1988 онд Улсын барилгын хорооноос баталсан " Галын эсрэг авах арга хэмжээний талаарх нэмэлт өөрчлөлт" зэргийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.БАТХҮҮ

1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 1371 дугаарт бүртгэсэн.