- Нүүр
- Сайдын тушаал
- ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЭХ, БУСЫН ЯСАН ЭВЭР БЭЛТГЭХ ХУГАЦААНЫ ТУХАЙ /БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЭХ, БУСЫН ЯСАН ЭВЭР БЭЛТГЭХ ХУГАЦААНЫ ТУХАЙ /БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
1997 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 32
Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл, Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бугын ясан эвэр бэлтгэх үйл ажиллагааг зохицуулахад зорилгоор ТУШААХ нь:
1. Гал түймрийн аюултай үе болох жил бүрийн 3 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 10-ныг хүртэл, 9 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд бугын ясан эвэр түүж бэлтгэх үйл ажиллагааг хориглосугай.
2. Түймрийн аюултай үед хариуцсан нутаг дэвсгэртээ хамгаалалтын горим, дэглэмдээ нийцүүлэн байгальтай харьцах зарим үйл ажиллагааг хязгаарлах, арга хэмжээ авахыг улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадад даалгасугай.
3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, түймрээс сэргийлэх, түүнээс хамгаалах арга хэмжээ авах, тогтмол эргүүл шалгалт зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга, байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч нарт даалгасугай.
САЙД Ц.АДЪЯАСҮРЭН
2002 оны 3 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн 1829 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
