- Нүүр
- Сайдын тушаал
- ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Даатгуулагчийн эмчилгээний хувьсах зардлыг эрүүл мэндийн даатгалын төвлөрсөн болон орон нутгийн сан/, /СЭЗС, ЭМС, НХХС-ын 2003 оны 57/35/23 тушаалаар хүчингүй/

СЭЗС, ЭМС, НХХС-ын 2003 оны 57/35/23 тушаалаар хүчингүй
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Даатгуулагчийн эмчилгээний хувьсах зардлыг эрүүл мэндийн даатгалын төвлөрсөн болон орон нутгийн сан, даатгуулагч өөрөө төлөх төлбөрийн тарифын жагсаалт/
2002 оны 02 сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 35/47/14
Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Даатгуулагчийн эмчилгээний хувьсах зардлыг эрүүл мэндийн даатгалын төвлөрсөн болон орон нутгийн сан, даатгуулагч өөрөө төлөх төлбөрийн тарифыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2. Эмчийн заалтаар орон нутгийн эмнэлгээс улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлэгт шилжин эмчлүүлэх даатгуулагчийн эмчилгээний хувьсах зардалд Эрүүл мэндийн даатгалын төвлөрсөн сангаас төлөх хөрөнгийн лимитийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай байгуулах гэрээндээ тусган хэрэгжүүлэхийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, эмчилгээ, үйлчилгээний зардлын бодит гүйцэтгэлийг сар бүр тасаг, нэгжээр нарийвчлан гаргаж, дүн шинжилгээ хийх ажлыг тогтмолжуулан дүгнэлтээ саналын хамт ирүүлж байх, төсвийн сахилга батыг чанд сахин мөрдүүлэхийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/, Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Б.Баярт/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Аюуш/-т тус тус даалгасугай.
5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны А/28/59 тоот тушаалын 1, 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
