A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2007 оны 161-р тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2007 оны 161-р тушаалаар хүчингүй/

2002 оны 09 сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 278

"Ашигт малтмалын тухай хууль"-ийн 20 дугаар зүйл, "Татварын ерөнхий хууль"-ийн 2 дугаар зүйлийн 4 дүгээр заалт, "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай" хуулийн 19, 20 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2002 оны 46 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. Тогтвортой байдлын гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулагч гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд жил бүр гаргаж байвал зохих хөрөнгө оруулалтын тайлангийн маягтуудыг хавсралт ёсоор баталсугай.

2. Тогтвортой байдлын гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулагч тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайланг дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний сард багтаан хавсралтад тусгагдсан маягтуудын дагуу гаргаж, тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан Санхүү, эдийн засгийн сайдад хүргүүлж байхаар тогтоосугай.

3. Тогтвортой байдлын гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулагчийн ирүүлсэн жил, хагас жилийн санхүүгийн тайланг хянаж, зохих дүгнэлт гарган Төсвийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж байхыг Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн хяналтын газар /Л.Дондог/-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 49 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2016 дугаарт бүртгэсэн.