- Нүүр
- Сайдын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /”Улсын нөөцийн барааны хөдөлгөөний тайлан”-гийн маягтыг нөхөх заавар/

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /"Улсын нөөцийн барааны хөдөлгөөний тайлан"-гийн маягтыг нөхөх заавар/
2002 оны 02 сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 32, А/18
Улсын нөөцийн бараа, материалын бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:
1. "Улсын нөөцийн бараа, материалын хөдөлгөөний тайлангийн маягт"-ыг нэгдүгээр, "Улсын нөөцийн бараа, материалын хөдөлгөөний тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Улсын нөөцийн бараа, материалын хөдөлгөөний тайланг батлагдсан маягтын дагуу сар бүр гаргаж, дараа сарын 10-ны дотор Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлж байхыг Улсын нөөцийн газар /Ж.Бямбаноров/, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Э.Сандагдорж/-т даалгасугай.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД
Ч.УЛААН Д.НАСАНЖАРГАЛ
2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2056 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
