- Нүүр
- Сайдын тушаал
- ТАРИФЫН ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС, СС, НХХС-ын 2008 оны 87/137/43 тушаалаар хүчингүй/

ЭМС, СС, НХХС-ын 2008 оны 87/137/43 тушаалаар хүчингүй
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
ТАРИФЫН ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/02/04
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Эрүүл мэндийн даатгалтай иргэний стационарт эмчлэгдсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагч өөрөө хариуцан төлөх төлбөрийн тарифын жишиг"-ийг 1 дүгээр, "Амбулатори, поликлиникт хийгдсэн зарим эмчилгээ, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх тарифын жишиг"-ийг 2 дугаар, "Улсын эмнэлгийн амбулатори, поликлиникт төлбөртэй хийх зарим шинжилгээ, үйлчилгээний шинэчилсэн тариф"~ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээ, инфляцийн түвшинд шинжилгээ хийсний үндсэн дээр энэхүү тушаалын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан жишгийг харгалзан даатгалтай иргэний стационарт эмчлэгдсэн болон амбулатори, поликлиникт хийгдсэн зарим эмчилгээ, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагч өөрөө хариуцан төлөх төлбөрийн тарифыг тооцож, Эрүүл мэндийн даатгалын орон нутагт дахь салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тогтоон мөрдүүлэхийг нийслэл, аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
3. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх стационарын болон амбулатори, поликлиникийн зарим эмчилгээ, үйлчилгээний зардлын тарифыг тогтоохдоо тухайн сан сарын дунджаар тооцоход нэг сарын орлоготой тэнцэх хэмжээний чөлөөт үлдэгдэлтэй байх зарчим баримтлахыг нийслэл, аймгийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.
4. Ийнхүү орон нутагт эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх стационарийн болон амбулатори, поликлиникийн зарим эмчилгээ, үйлчилгээний зардлын тарифыг тогтоох болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, зааварчилгаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл (Л.Жамбалжав)-д үүрэг болгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь төрөөс хариуцан төлөх иргэдийн хураамжийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн саналыг үндэслэн Сангийн сайдын баталсан хуваарийн дагуу төвлөрсөн төсвөөс cap бүрийн эхний 15 хоногт багтаан нийслэл, аймгийн нийгмийн даатгалын хэлтэст шууд шилжүүлж байхыг Төсвийн бодлогын газар (Л.Дашдорж)-т даалгасугай.
6. Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмнэлгийн тусламжийн зардлыг орон нутгийн төсвөөс бодит гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх арга хэмжээ авахыг нийслэл, аймгийн Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга нарт даалгасугай.
7. Энэхүү тушаалын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, улирал бүр үнэлэлт, дүгнэлт өгч, тохиолдож буй бэрхшээл, хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэж байхыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар (Л.Жамбалжав), Төсвийн бодлогын газар (Л.Дашдорж)-т тус тус даалгасугай.
8. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны A/104/91; A/161/143 тоот тушаалуудын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
