A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

Сангийн сайдын 2009 оны 133 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон

ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдер

Улаанбаатар хот

Дугаар 418

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 19.1 дэх хэсэг, 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. "Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар хавсралтаар, "Мэдээллийн систем нийлүүлж, суурилуулах тендерийн жишиг баримт бичиг"-ийг гуравдугаар хавсралтаар, "Сурах бичиг худалдан авах тендерийн жишиг баримт бичиг"-ийг дөрөвдүгээр хавсралтаар, "Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг"-ийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Дээрх тендерийн жишиг баримт бичгийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийн баримт бичиг боловсруулахад мөрдөж ажиллахыг Захиалагч нарт даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Тендерийн жишиг баримт бичиг, заавар батлах тухай" Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 143 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.