A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2010 оны 74 тоот тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2010 оны 74 тоот тушаалаар хүчингүй/

2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дугаар заалт, Дэд бүтцийн сайдын 2003 оны 252 дугаар тушаал, яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Гэгээрлийн сайдын 1998 оны 61 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Дээд боловсролын байгууллага байгуулахад тавих нийтлэг шаардлага"-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Нийтлэг шаардлагын түвшинд 2009 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө хүргэхээр, сургуулийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллахыг их, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл болон захирлуудад үүрэг болгосугай.

3. Нийтлэг шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /Р.Бат-Эрдэнэ/, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээни й газар /М.Баасанжав/, Улсын мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба /Б.Энхбат/-д тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 5 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.