- Нүүр
- Сайдын тушаал
- ТҮР ЖУРАМ/ ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 172 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ТҮР ЖУРАМ/ ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 172 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 07 Дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 159
Ан агнуурын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1."Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хэрэглэх түр журам"-ыг 1 дүгээр, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтын загварыг 2 дугаар, гарал үүслийн тодорхойлолт олгогдвол зохих ан амьтан, тэдгээрийн түүхий эдийн жагсаалтыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Дамдин, Байгаль орчныг хамгаалах албаны дарга Ц.Банзрагч нарт даалгах нь:
А/ Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтыг тухайн онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан ан амьтны гаралтай түүхий эдийг худалдах, тээвэрлэх үйл ажиллагаанд хэрэглэх, хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг орон нутгийн Байгаль орчны алба, газар холбогдох бусад байгууллагатай хамтран зохион байгуулах,
Б/ Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтыг хэвлүүлэх зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Байгаль хамгаалах сангаас гаргаж, орон нутагт хүргүүлж, мөрдүүлэх.
2002 оны 8 дугаар сарын 2-ны өдөр улсын бүртгэлийн 1894 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
