A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 38-р тушаалаар хүчингүй/

2003 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 360

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын сайд, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж бүртгэх журам"-ын 2.1.2-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 191,192, 371, 411 дүгээр тушаалын тэмдэглэх хэсэгт "Нягтлан бодох бүртгэлийн тухай" Монгол Улсын хуулийн 15.2.3-т заасныг үндэслэн гэж, 2002 оны 182 дугаар тушаалын тэмдэглэх хэсэгт "Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай" хуулийн 6.1.3, "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" Монгол Улсын хуулийн 8.1.4-д заасныг тус тус үндэслэн гэж, 2002 оны 327 дугаар тушаалын тэмдэглэх хэсэгт "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" Монгол Улсын хуулийн 8.1.4-д заасныг үндэслэн гэж тус тус нэмсүгэй.

2.Нэмэлт оруулсан тушаалуудыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Б. Ванчигравдан/-т даалгасугай.

САЙД Ч. УЛААН

2004 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2402 дугаарт бүртгэсэн