A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ / Аргачлал батлах тухай, Аж ахуйн нэгж болон бусад байгууллага, иргэдтэй тогтоосон
Бүлэг: 1979

МОНГОЛ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ / Аргачлал батлах тухай, Аж ахуйн нэгж болон бусад байгууллага, иргэдтэй тогтоосон аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй ажил, үйлчилгээ эрхэлгч иргэний албан татвар ногдуулах орлогыг жишгээр тодорхойлох аргачлал / - /2008 оны 38-р тушаалаар хүчингүй/

2003 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 359

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж бүртгэх журам"-ын 1.3, 2.1.1-д заасныг үндэслэн Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан тушаалыг хууль тогтомжид нийцүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Аргачлал батлах тухай" Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж болон бусад байгууллага, иргэдтэй тогтоосон аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй ажил, үйлчилгээ эрхэлгч иргэний албан татвар ногдуулах орлогыг жишгээр тодорхойлох аргачлал"-ын 2.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулж, 3.5. дахь хэсгийг хассугай:

1/ 2.1. "албан татвар ногдуулах орлогыг жишгээр тодорхойлох арга" гэж "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай" Монгол Улсын хуулийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татвар ногдуулах орлогыг тодорхойлох явдлыг ойлгоно".

2. Хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдоогүй, хууль тогтоомжид нийцэхгүй, зохицуулах харилцааны шаардлагыг хангахгүй болсон дараах тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:

1/ "Журам батлах тухай" /Гүйцэтгэгчийн бүртгэл, ангилалын ерөнхий журам/ 2002 оны 277 дугаар тушаал;

2/ "Журам батлах тухай" /Худалдан авах ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх журам/ 2002 оны 283 дугаар тушаал;

3/ "Журам батлах тухай; /Татварын алба банк, санхүүгийн байгууллагаас татвар төлөгчийн талаар мэдээлэл авахад мөрдөх журам/ 2002 оны 307 дугаар тушаал;

3. Яамны газар, хэлтсийн дарга нарт даалгах нь:

1/ Хавсралтад заасан тушаалуудыг хянан үзэж хууль тогтоомжид нийцүүлэн шаардлагатай бол холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлэх;

2/ Цаашид гаргах шаардлагатай нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг судлан үзэж холбогдох хуульд нэмэлт оруулах санал боловсруулах;

3/ Боловсруулсан саналыг нэгтгэн энэ оны 12 дугаар сарын 15-нд багтаан танилцуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Ванчигравдан/-т даалгах.