- Нүүр
- Сайдын тушаал
- УЛААНБУРХАН, ГАХАЙН ХАВДАР, УЛААНУУДЫН ЭСРЭГ ХАВСАРСАН ВАКЦИНЫГ ДАРХЛААЖУУЛАЛТАД НЭВТРҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Эрүүл мэндийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/112 дугаар тушаалаар хүчингүй болсон.

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/112 дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
УЛААНБУРХАН, ГАХАЙН ХАВДАР, УЛААНУУДЫН ЭСРЭГ ХАВСАРСАН ВАКЦИНЫГ ДАРХЛААЖУУЛАЛТАД НЭВТРҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2004 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 91
Засгийн газрын 2002 оны "Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай 129 дүгээр тогтоолын 3.4.1.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (УГУ)-ын эсрэг хавсарсан вакциныг нэвтрүүлэх судалгааны ажлын загварчилсан төлөвлөгөөг 1 дүгээр, УГУ-ын эсрэг хавсарсан вакциныг тарих зааврыг 2 дугаар, УГУ-ын эсрэг хавсарсан вакциныг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн байгууллагаас гүйцэтгэх үүрэг, вакцины дараа гарч болзошгүй урвал, хүндрэлийг бүртгэх, мэдээлэх зааврыг 3 дугаар, УГУ-ын эсрэг хавсарсан вакцины дараах урвал, хүндрэлийн судалгааны хуудсыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Нийслэлийн Баянгол дүүргийн 2003 оны 8 дугаар сард төрсөн хүүхдүүдийн товлолын дагуу тарих улаанбурханы вакциныг ухрааж 12 сартайд нь УГУ-ын эсрэг хавсарсан вакцинаар, Сүхбаатар дүүргийн улаанбурханы 1 дүгээр тунг тариулсан хүүхдүүдийг 6 сарын дараа 14 сартайд нь 2 дугаар тунг УГУ-ын эсрэг хавсарсан вакцинаар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт улаанбурханы вакциныг товлолын дагуу хуучнаар нь дархлаажуулж харьцуулан судалгаа хийж дүнг 2005 оны 1 дүгээр улиралд сайдын зөвлөлд танилцуулахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Бат-Очир)-т даалгасугай.
3. Дээрх дүүргийн хүүхдийг УГУ-ын эсрэг хавсарсан вакцинаар зааврын дагуу дархлаажуулах, уг вакцины ач холбогдлын талаар сурталчилгааны ажил зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Ц.Ганхүү)-т үүрэг болгосугай.
4. УГУ-ын эсрэг хавсарсан вакциныг тарих, шинжлэгдэхүүн авах, тандалт судалгаа явуулахад шаардагдах хөрөнгийг тус тусын байгууллагын төсвөөс гаргахыг зөвшөөрсүгэй.
5. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого, зохицуулалтын газар (Т.Эрхэмбаатар)-т даалгасугай.
Текст томруулах
A
A
A
