A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ФЕНАЦИТИНИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ /Эрүүл мэндийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хүчингүй болсон./
Бүлэг: 1979

/Эрүүл мэндийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

1999 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/16

ФЕНАЦИТИНИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Хүний эмийн салбар зөвлөлийн 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын 02 тоот тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хүний биед үзүүлэх гаж нөлөө ихтэйг харгалзан фенацитинийг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эмчилгээнд хэрэглэхийг хориглосугай.

2. Фенацитин найрлагад нь орсон эм үйлдвэрлэхийг 1999 оны 2 дугаар сарын 1-нээс зогсоохыг эмийн үйлдвэр эрхэлдэг бүх байгууллагын захирал /дарга/ нарт үүрэг болгосугай.

3. Фенацитин болон түүний найрлага бүхий эмийн үйлдвэрлэл, худалдаа, импортод хяналт тавьж, гаж нөлөөний талаар сурталчилгаа хийж ажиллахыг Эм биобэлдмэл, эмчилгээний чанарын, хяналтын алба /А.Дамдинсүрэн)-д даалгасугай.