- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих үүрэг бүхи

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, уг салбар зөвлөлийн ажиллах журам, Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2003-2010 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын болон 2003 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний чиглэл/ - /2008 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 117
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан "Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөр", Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, хяналт тавих үндэсний зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, уг салбар зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар, Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2003-2010 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын болон 2003 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний чиглэлийг хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг салбар зөвлөлийн дарга (Н.Удвал)-д, уг хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж байхыг Санхүү, эдийн засгийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга (Д.Чимэддагва)-д тус тус даалгасугай.
3. Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С.Дуламсүрэн), аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгах нь:
а) Авилгалтай тэмцэх орон тооны бус салбар зөвлөлийг байгуулах,
Текст томруулах
A
A
A
