A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУС БЭЛТГЭХИЙГ ЗОГСООХ ТУХАЙ //БОС-ын 2008 оны 190 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОС-ын 2008 оны 190 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ХУС БЭЛТГЭХИЙГ ЗОГСООХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 366

"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 1.4 дүгээр заалт, "Ойн тухай" хуулийн 25 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Хус модны нөөц хомсдож, түүнийг эрчимтэй бэлтгэх нь ойн нөөцөд сөргөөр нөлөөлж, залуу өсвөр модны нөхөн сэргээлт удааширч, ойн хэв шинжийг алдагдуулж байгаа экологийн шаардлага, нөөцийн байдлыг харгалзан ойн сангийн талбайд хус модыг ерөнхий ашиглалтын огтлолтын аргаар бэлтгэхийг 2 жилийн хугацаагаар зогсоосугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хусан ойг нөхөн сэргээх, түүний байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Ойн бодлого зохицуулалтын хэлтэс /Х.Ыханбай/, Ой, усны хайгуул судалгааны төв /Ж.Бямбажав/-д даалгасугай.

САЙД У.БАРСБОЛД

2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн 2580 дугаарт бүртгэсэн.