- Нүүр
- Сайдын тушаал
- ХИМИЙН АЮУЛТАЙ БОДИСЫН АНГИЛАЛ БАТЛАХ, ОНЦГОЙ ХОРТОЙ БОДИСЫН АНГИЛАЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг БОАЖС, ЭМС-ын 2009 оны 04/04 дүгээр туша

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2002 оны 03 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 63/89
Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Химийн бодисыг аюултай шинж чанараар нь ангилсан жагсаалтыг нэгдүгээр; хүн, амьтны бие махбодид үзүүлдэг сонгомол сөрөг нөлөөллөөр нь ангилсан жагсаалтыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. "Зарим аюултай химийн бодис, пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад урьдчилан мэдээлж зөвшилдөх журмын тухай Роттердамын конвенц" болон "Удаан задардаг органик бохирдуулагч бодисын тухай Стокгольмын конвенц"-иудын хяналтанд орсон химийн бодисуудыг гурав, дөрөвдүгээр хавсралт ёсоор баталж, тэдгээрийг химийн бодисыг хортой шинж чанараар нь ангилсан жагсаалтын "Онцгой хортой бодисуудын ангилал"-д хамруулсугай.
3. Байгаль орчны яамны Стратегийн төлөвлөлт, удирдлагын газрын дарга Х.Ыханбай, Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Эрхэмбаатар нарт үүрэг болгох нь:
a/ Монгол улсад үйлдвэрлэж, импортлож, хэрэглэж буй аюултай химийн бодис агуулсан бүтээгдэхүүний судалгаа хийж, "Аюултай химийн бодис агуулсан бүтээгдэхүүний жагсаалт"-ыг 2002 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулсугай.
4. Монгол улсад шинээр үйлдвэрлэсэн, импортолсон, хэрэглээнд нэвтэрсэн химийн бодисын xopyy шинж чанарыг нь үндэслэн "Химийн бодисыг хүн, амьтны биө махбодид үзүүлдэг coнгомол cөpөг нөлөөллөөр нь ангилсан жагсаалт"-нд нэмэлт оруулах асуудлыг судлан боловсруулж, Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах Үндэсний зөвлөлд оруулж , шийдвэрлүүлж байхыг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
