- Нүүр
- Сайдын тушаал
- ХУШ МОДНЫ САМАР ТҮҮЖ БЭЛТГЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 286 тушаалаар хүчингүй/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ХУШ МОДНЫ САМАР ТҮҮЖ БЭЛТГЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 286 тушаалаар хүчингүй/
2006 оны 08 дугаар сарын 21-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 264
Ашиг хонжоо олох зорилгоор хуш модны самрыг их хэмжээгээр түүж бэлтгэхдээ хуш модыг сүйтгэх, түүний сэргэн ургалт, зарим амьтдын амьдрах орчин, экологид ихээхэн муугаар нөлөөлж байгааг харгалзан "Байгаль орчныг хамгаалах тухай" Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 2, 3, 4 дүгээр заалт болон Монгол улсын Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.2006 оны 8 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосугай.
2.Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх талаар сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл болон ард иргэдтэй хамтран ажиллахыг хуш модны тархац нутаг бүхий Архангай, Булган, Төв, Хэнтий, Завхан, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгуудын Засаг дарга нарт даалгасугай.
3.Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, худалдаалах, экспортлохыг хориглосон талаархи шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийт, ард иргэдэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга /Ц.Банзрагч/-д үүрэг болгосугай.
САЙД И.ЭРДЭНЭБААТАР
Текст томруулах
A
A
A
