A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

НХХСайдын 2012 оны 4 сарын 10-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 88

Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн "Журам батлах тухай" 166 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Бизнесийн ур чадвар эзэмшүүлэх, аж ахуйн эрхлэлтийн сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулахад зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээний төрлүүдэд үзүүлэх зардлын дээд хэмжээг нэгдүгээр, бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдсан иргэнд үзүүлэх дэмжлэгийн дээд хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /Д.Баярсайхан/-т даалгасугай.

3. Тушаалыг 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.