- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХУГАЦАА ТОГТООХ ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2016 оны 6 дугаар сарын 30-ны А/252/А74 дугаар тушаалаар хүчингүй/

Эрүүл мэндийн сайд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны А/252/А74 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,
ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 274/137 Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХУГАЦАА ТОГТООХ ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХУГАЦАА ТОГТООХ ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтооход баримтлах "Ердийн өвчний жагсаалт"-ыг нэгдүгээр, "Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тушаалаар батлагдсан жагсаалтыг хөдөлмөр зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг нийт эмнэлэг, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комисс-т тус тус даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Мэдээлэл хяналт-шинжилгээ үнэлгээний газар /С.Энхболд/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын бодлого зохицуулалтын газар /Ц.Нацагдолгор/-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөрийн зохицуулалт хийх заавар, жагсаалтыг шинэчлэн батлах тухай" А/250 тоот тушаалын хоёр, гуравдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
