- Нүүр
- Сайдын тушаал
- ХУС БЭЛТГЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ХУС БЭЛТГЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ
2008 оны 05-р сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 190
"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.4, "Ойн тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Ойн түймэр, хууль бус мод бэлтгэлийн нөлөөгөөр хусан ойн нөөц хомсдож байгааг харгалзан хус модыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг 2008 оны 5 дугаар сарын 20-ноос нэг жилийн хугацаагаар хориглосугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хусан ойг хамгаалах, нөхөн сэргээх, түүний байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Байгаль орчны албадын дарга, Ойн бодлого зохицуулалтын хэлтэс /Х.Ыханбай/-т даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Хус бэлтгэхийг зогсоох тухай" Байгаль орчны сайдын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
