A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОЛБООНЫ КАБЕЛЬ ШУГАМЫН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ ТОМИЛОН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ХОЛБООНЫ КАБЕЛЬ ШУГАМЫН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ ТОМИЛОН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

1992 оны 08 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 550

Цэргийн онц чухал объект болох цэрэг стратегийн зориулалттай холбооны кабель шугамыг санаатайгаар хулгайлах, гэмтээх, тасалдуулах зэрэг зохисгүй үзэгдэл 1992 оны 7, 8 дугаар саруудад удаа дараалан гарч холбооны ажиллагаанд хүндрэл үзүүлж материалын ихээхэн хохирол учруулсаар байна. Иймд холбооны хэвийн ажиллагааг хангах зорилгоор хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулахын тулд ТУШААХ нь:

Нэг. МАЦ-ийн холбооны цэргийн дарга дэд хурандаа Д.Рэнцэнханд, 228 дугаар ангийн захирагч хурандаа И.Бавуужамц нарт:

а/ олон улсын холбооны гол шугам хариуцсан, холбооны тулгуурт зангилгаануудын барьцаат чиглэлүүдийг нарийн тогтоож, кабель шугамын хөдөлгөөнт эргүүлийг томилон ажиллуулах,

б/ холбооны хөдөлгөөнт эргүүлийн албаны үүргийг сонор сэрэмжтэй, хариуцлагатай гүйцэтгүүлэх, түүнд тавих хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээ зохион байгуулах,

в/ цэргийн холбооны объектын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн байдалд үзлэг шалгалт тогтмол явуулж байхыг тус тус даалгасугай.