A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЭМС-ын 2010 оны 377 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЭМС-ын 2010 оны 377 тоот тушаалаар хүчингүй болсон/

2009 оны 03 дугаар сарын 10 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

"Донорын тухай" хуулийн 4.4.4, 5.3, 12.1 дахь заалтууд болон Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 111 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Цусны донор сонгох эрүүл мэндийн шалгуур, хориглох заалтыг нэгдүгээр; Донорын эрүүл мэндэд шаардлагатай хийгдэх шинжилгээ болон чанарын шинжилгээний жагсаалтыг хоёрдугаар; Цус, цусан бүтээгдэхүүнийг авч боловсруулах, хадгалах, тээвэрлэх,халдваргүйжүүлэх, устгах журмыг гуравдугаар, Цус, цусан бүтээгдэхүүнийг захиалж авах, сэлбэх журмыг дөрөвдүгээр; Цусны аюулгүй байдалд хяналт тавих үүргийн хуваарилалтыг тавдугаар; Цус сийвэн сэлбэлтийн дараах халдварыг бүртгэх, тооцох журмыг зургаадугаар; Цус, цусан бүтээгдэхүүний нэгжийг тооцох журмыг долоодугаар, Цусны албаны үйл ажиллагааны тайлангийн маягтуудыг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хавсралтаар баталсан журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтийг зохицуулж хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Я.Амаржаргал/-т, Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газар /С. Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан эрүүл мэнд,нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 232 тоот тушаал, мөн эрүүл мэндийн сайдын 2005 оны 203 тоот тушаалын 06-р хавсралтаар батлагдсан Цусны албаны үйл ажиллагааны тайлангийн маягтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.