A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШҮҮХ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ЯВУУЛАХ ДҮРЭМ, ЗААВАР БАТАЛЖ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ /Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа хийх заавар/ ХЗДХС, ЭМС-ын 2010-135/256-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ЯВУУЛАХ ДҮРЭМ, ЗААВАР БАТАЛЖ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ /Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа хийх заавар/

ХЗДХС, ЭМС-ын 2010-135/256-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон

2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 167/265

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний чанарыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1. " Монгол Улсын шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүрэм"-ийг нэгдүгээр, / 1-р хавсралтыг ХЗДХС, ЭМС-ын 2010-135/256-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/ Гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний заавар"-ыг хоёрдугаар, "Цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийх заавар"-ыг гуравдугаар, / 2, 3-р хавсралтыг ХЗДХС, ЭМС-ын 2010-189/385 тушаалаар хүчингүй болгосон/ "Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа хийх заавар"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлого зохицуулалтын газар, Мэдээлэл хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Зохицуулалт.-мэдээлэл, хяналт-шинжилгээний газарт тус тус даалгасугай.

3. Энэ тушаалыг 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний төв /Ч. Алтанхишиг/, Сэтгэцийн эмгэг, наркологийн төв /Л.Эрдэнэбаяр/, орон нутгийн эрүүл мэндийн болон хуулийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвшөөрсүгэй.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд нийгэм хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А190/149 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.