A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Эрүүл мэндийн сайдын 2010 оны 362 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ШУВУУНЫ ТОМУУ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

Шувууны томуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Шувууны томуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний зааврыг нэгдүгээр, бүртгэж мэдээлэх журмыг хоёрдугаар, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлэх халдвар эсэргүүцэх арга хэмжээний журмыг гуравдугаар, хүн өвчилсөн үед яаралтай бэлдэх нөөцийн жагсаалтыг дөрөвдүгээр, халдваргүйтгэл хийх зааврыг тавдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Бодлого, зохицуулалтын газар(Т. Эрхэмбаатар)-т даалгасугай.

3. Шувууны томууны өвчний лавлагаа лабораториор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амьсгалын замын вирус судлалын лабораторийг томилж, шаардагдах оношлуур, тоног төхөөрөмжөөр хангахыг Санхүү, эдийн засгийн удирдлага төлөвлөлтийн газар (Д.Чимэддагва), Халдварт өвчин судлалын үндэсний төв(ХӨСҮТ) (Д. Бат-Очир)-д тус тус үүрэг болгосугай.

4. Томууны лавлагаа лабораторийг бэхжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг эрүүл мэндийн жил бүрийн төсөвт тусгах замаар болон олон улсын байгууллагын тусламжаар шийдвэрлэхийг Төрийн нарийн бичгийн дарга (Ц. Содномпил)-д даалгасугай

5. Шувууны томуунаас сэргийлэх талаар эмнэлгийн эмч, ажилчид, шувууны аж ахуй эрхлэгчид, нийт хүн амд сургалт, сурталчилгааг төлөвлөгөөтэйгөөр зохион явуулахыг Эмнэлгийн тусламжийн удирдах газар (С.Дуламсүрэн), ХӨСҮТ (Д. Бат-Очир)-д тус тус даалгасугай.

6. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд (Н. Удвал)-д үүрэг болгосугай.