A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ ЖУРАМ / Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах, Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа яву
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ ЖУРАМ / Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах, Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах / 2008 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 21 дүгээр тушаалаар хүчингүй

2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 155

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.7-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам"-ын 1 дүгээр хавсралтаар, "Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, түр мөрдсүгэй.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулалт, мэдээлэл, хяналт-шинжилгээний газар /Д.Мөнхгэрэл/-т даалгасугай.

3. Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны "Журам батлах тухай" 192 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 2249 дүгээрт бүртгэсэн