A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 204

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2002 оны 03 дугаар тогтоол, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан 2002 оны 155 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1.3асгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагын орон тоог газрын дарга-1, дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга -1 байхаар тогтоосугай.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

-Захиргааны удирдлагын газар:

-Боловсон хүчин, сургалтын хэлтэс; - Хяналт шалгалтын хэлтэс.

4.Бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн тогтоож мөрдүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Чойжанцанд даалгасугай.

5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2000 оны 44 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.