- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТАЛЖ, ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТУХАЙ /2011 оны 190-р хүчингүй болгосон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ЖУРАМ БАТАЛЖ, ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТУХАЙ /2011 оны 190-р хүчингүй болгосон/
2002 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Улиастай
Дугаар 05
![]() |
Монгол улсын Засгийн газрын 2001 оны 246 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: |
![]() |
Нэг. “Мал хамгаалах” аймгийн сангийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг 1 дүгээр хавсралтаар баталсугай. |
![]() |
Хоёр. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэр, худалдаа , хөдөө, аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтэс /Г.Цэцэгээ/-т ДААЛГАХ нь: |
![]() |
1.ХААН банкан дахь малчдад туслах сангийг мөнгийг “Мал хамгаалах” Аймгийн сангийн дансанд 2002 оны 1 дүгээр сард багтаан төвлөрүүлэх |
![]() |
2.Өнгөрсөн өвөл , хавар хандивлагч орон, олон улсын байгууллага, Монгол улсын Засгийн газар, сайн санаат байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив тусламжийн бараа бүтээгдэхүүний одоо байгаа үлдэгдлийг зах зээлийн үнээр худалдан борлуулж мөнгийг 2002 оны 02 дугаар сарын 20-ны дотор “Мал хамгаалах” Аймгийн сангийн дансанд бүрэн оруулах |
![]() |
Гурав. Энэ онд Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсөвт мал хамгаалах зориулалтаар төлөвлөгдсөн хөрөнгийг 1-р улиралд багтаан “Мал хамгаалах сан”-д төвлөрүүлэхийг Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс / Р.Гялбаа/-д даалгасугай. |
![]() |
Дөрөв.”Мал хамгаалах” Аймгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалтанд нь тавих хяналтыг өндөржүүлж ажиллахыг зөвлөлийн дарга / Х.Баярлхагва/-д үүрэг болгосугай. |
ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ
![]() |
2004 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн 2383 дугаарт бүртгэсэн |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт