A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ, ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ  /2006 оны 135-р тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ, ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 135-р тушаалаар хүчингүй/

2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172

Эрүүл мэндийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дах заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажиллах журмыг хоёрдугаар, Ёс зүйн хэм хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороодыг байгуулж ажиллахыг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөл, нийгэмлэг, мэргэжлийн холбооны дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд сайд Н.Удвалд даалгасугай.

4. Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргэж, Улсын нэгдсэн бүртгэлд 2002 оны 7-р сарын 25-ны дотор бүртгүүлэхийг Төрийн Захиргааны Удирдлагын Газрын дарга /Ц.Халтар/-д үүрэг болгосугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/79 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.