- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2015.01.15-ны 13-р тушаалаар хүчингүй болсон/

ЭМС-ын 2015.01.15-ны 13-р тушаалаар хүчингүй болсон
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
ЭМ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2012 оны 02 дугаар сарын 02- ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 41
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:
1."Эмийн бүртгэлийн журам"-ыг нэгдүгээр, "Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам"-ыг хоёрдугаар, "Эм, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгүүлэх өргөдөл"-ийн маягтыг гуравдугаар, "Бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг дөрөвдүгээр, "Бүртгэлийн шинжээч ажиллуулах журам"-ыг тавдугаар, "Бүртгэлийн хураамж, түүнийг зарцуулах журам"-ыг зургаадугаар, "Бүртгэлийн шинжээчийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгийн загвар"-ыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тухайн жилийн бүртгэлийн хураамжийн орлогыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын төсөвт зардалд "Төвлөрсөн арга хэмжээний зардлын зүйл"-ээр тусган батлуулж, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхийг ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газар /Н.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.
3.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-д даалгах нь:
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /Д.Жаргалсайхан/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс /Ч.Мөнхдэлгэр/ нарт үүрэг болгосугай.
5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2007 оны 38 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
