- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРХИЙН БИЧГИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ЭРХИЙН БИЧГИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
БОНХС-ын 2013 оны А-157 тоот тушаалаар хүчингүй болсон
2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 298
Монгол Улсын "Усны тухай" хуулийн 3 дугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Ус ашиглах эрхийн бичгийн загвар"-ыг хавсралтаар баталсугай.
2.Ус ашиглах эрхийн бичгийг хэвлүүлэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж ашиглалтад хяналт тавьж байхыг Усны хэрзг эрхлэх газар /Ц.Бадрах/-т, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ус ашиглах эрхийг энэхүү эрхийн бичгээр баталгаажуулж байгаа эсэхэд байнга хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дарга нарт тус тус даалгасугай.
САЙД И.ЭРДЭНЭБААТАР
Текст томруулах
A
A
A
