A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГ ДЭВИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2012-88 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГ ДЭВИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

/БСШУС-ын 2012-88 тушаалаар хүчингүй болсон/

2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 201

Монгол Улсын "Шинжлэх ухаан, технологийн тухай хууль"- ийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Шинжлэх ухааны байгууллагад ажилладаг эрдэм шинжилгээний ажилтанд зэрэг дэв олгох шалгуур үзүүлэлтийг хавсралтын ёсоор баталж, 2008 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Эрдэм шинжилгээний ажилтанд зэрэг дэв олгох ажлыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар /Б.Энхтүвшин/, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч /Б.Чадраа/ нарт даалгасугай.

САЙД Ө.ЭНХТҮВШИН