- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ БОАЖ-ын сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан 2011 оны 320/305 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 249/201
Монгол улсын Засгийн газрын 1999 оны "Хог хаягдлыг бууруулах тухай" хөтөлбөр, 2001 оны "Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох талаар авах зарим арга хэмжээний тухай" 256 дугаар тогтоол, 2002 оны "Журам батлах тухай" 135 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. "Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах заавар"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү зааврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн нэгдэл, бүх эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.
3. Уг тушаалыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2003 оноос эхлэн жил бүрийн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт тусгах арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ц.Содномпил/, Стратеги төлөвлөлтийн газар /Д.Чимэддагва/-т тус тус үүрэг болгосугай.
4. Эрүүл мэндийн байгууллагад хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах зааврыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгахыг Аймаг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Засаг дарга нарт зөвлөсүгэй.
5. Хог хаягдлын менежментийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтэн, ажиллагсдад шат дараалсан сургалт явуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/-т үүрэг болгосугай.
6. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн улсын хяналтын алба, Байгаль орчны улсын хяналтын алба, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар /Д.Энхбаяр, Б.Баярт/-т даалгасугай.
7. Уг тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны "Журам батлах тухай" А/199 тоот тушаалыг хүчингүй болгосугай.
Текст томруулах
A
A
A
