A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ  /Сангийн сайдын 2008 оны 38-р тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Сангийн сайдын 2008 оны 38-р тушаалаар хүчингүй/

2001 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 90/288/367

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрүүл мэндийн даатгалын сангаас нормативаар тооцсон зардлыг олгох, эмчлүүлэгчийн хязгаарыг тогтоох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Эмнэлгийн байгууллагатай байгуулсан гэрээндээ уг журмыг хэрэгжүүлэн биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Сүхбаатар/-т даалгасугай.

3. Журмын гүйцэтгэлийн тайланг нэгтгэн дараа жилийн I улиралд багтаан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хэлэлцүүлж байхыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД

2003 оны 7 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн 2171 дугаарт бүртгэсэн.